Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар буулгах болсон юм
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны буулгалтын ажлыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн .
Ингэхдээ нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналт дор буулгасан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгчээ.
Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна