АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ ХАГАСТ ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР, СҮҮЛЭЭР ИХЭНХ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА


Ирэх арванхоёрдугаар сард цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллийг хүргэж байна. 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5, 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа боловч агаарын температурын хувьд ОЖД-ийн орчим байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар, дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын дундаж температурын хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгийн нутаг Хөвсгөлийн зүүн, Төвийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар, сарын сүүлээр 1–4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн (Зураг 5), хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар, сарын сүүлээр 1–4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Зураг 5. 2025 оны 12–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0

[Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Д–агаарын температур ОЖД–аас дулаан]

Зураг 6. 2025 оны 12–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б–хур тунадас ОЖД-аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]


Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2025 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ

Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2025 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, ногоон – хур тунадасны хэмжээ

Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2025 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2025 оны 12–р сарын температур, хур тунадасны явц

[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, ногоон – хур тунадасны хэмжээ]

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглан, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх бол агаарын дундаж температур сарын эхний хагаст төв болон зүүн аймгуудын нутгаар, сарын сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 10 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… Өчигдөр
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА Өчигдөр
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… Өчигдөр
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА Өчигдөр
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГ… Өчигдөр
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР… Өчигдөр
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 2026/08/04
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 2026/08/04
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 2026/08/03
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
Н.БАЯРСАЙХАН: ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХ ТҮЛХҮҮР НЬ ТЕХНОЛОГИ БУС, ОРОН НУТГИЙ… 2026/07/23
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/23