Өнөөдөр /2025.11.14/ 10 цагийн байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам даваанд цас орж шуурсны улмаас Ганцын даваа хаагдаж, Загастайн даваа, Солонготын давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа талаар Завхан Онцгой байдлын газраас мэдээлжээ.
Иймд ард, иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол хол ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настанг авч явахгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхэд, өндөр настанг малын хариулга маллагаанд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна