ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛСАНТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭХ ИХ СУУДЛЫН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ


Үндсэн хуулийн Цэц өнөөдөр /2025.10.22/  Их суудлын хуралдаанаараа УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн  чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг нээлттэй хянан хэлэлцэж эхэллээ.

Хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан /илтгэгч/, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй буюу Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хянан шийдвэрлэлээ. 

Цэц цахим хуудсаараа дамжуулан даваа гарагт хуралдааны товыг тогтоосон талаар мэдээлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа.” гэсэн юм. Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал гэсэн нь анхаарал татсан бөгөөд энэ нь хуулийн үг хэллэг юм байна.  Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-т “Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлыг хянан хэлэлцэх хуралдааны бэлтгэлийг хангахын тулд Цэцийн даргын тогтоолоор хоёр буюу хэд хэдэн гишүүнийг томилон ажиллуулж болно.” гэж заасан байдаг. Энэ удаагийн хуралд уг заалтын дагуу бэлтгэх ажиллагаанд хэд хэдэн гишүүн оролцсон байж магадгүй юм. 

Хуралдаанд Засгийн газрыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тэргүүтэй хүмүүс, УИХ-ын талаас дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй хэд хэдэн гишүүн, Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтээ хуралдааны эхэнд гаргасан ч Цэцийн гишүүд хүлээж авсангүй.

МАН-ын даргын суудлаас үүдэлтэйгээр өрнөсөн маргаан даамжирч, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд өнгөрсөн баасан гарагт зэрэг огцорсон нь дахиж олон тохиохооргүй үзэгдэл болсон.  

УИХ-ын дэд дарга Ж.Булгантуяагийн даргалсан чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байсан гол шалтгаан нь ямар томьёоллоор санал хураах вэ л байсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэдэг томьёоллоор санал хураах уу. Эсвэл зарим гишүүдийн яриад байгаачлан Ерөнхий сайдыг огцруулах уу гэдэг томьёоллоор санал хураах ёстой юу гэдэг л маргааны эх үүсвэр байв. 

Ямар ч байсан санал хураалт Байнгын хорооны саналыг үндэслэн явагдаж, 71 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн.

Цэц хянан шийдвэрлэх маргааны гол гогцоо нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг. Энд  “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэжээ. Үүнээс Ерөнхий сайдыг огцруулах санал, уг саналыг гэдэгт л илүү их төвлөрч, гишүүд хоёр талцан маргалдаад байгааг Цэц хэрхэн “хагалах” нь анхаарал татаж байна.

Улстөрждөг гэж шүүмжлэлд өртдөг Цэцийн гишүүд харьцангуй залуужсан. Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүн байхаар хуульд заасан. Өмнө нь улстөрчид Цэцийн гишүүнээр ажиллаж байсан тохиолдол бий бол өдгөөгийн Цэцийн бүрэлдэхүүн бүгд өндөр мэргэшилтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хуульчдаас бүрдсэн гэж хэлж болно.

Есөн гишүүний дөрөв нь хууль зүйн ухааны доктор цолтой бөгөөд харьцангуй шинэ бүрэлдэхүүн. Сүүлийн үед Цэцэд шинэчлэлт хийгдэж байгаа. Ялангуяа Цэцэд ирсэн маргааныг дарга нь хуваарилдаг байсныг болиулж, санамсаргүй байдлаар программ ашиглан хуваарилдаг болсон нь хараат бус байдал талд хийсэн нэг алхам болсон.  

Цэц сүүлийн үед шийдвэрийн үндэслэлээ ч тодорхой бичдэг болсон талаар хуульчид ам сайтай, сайшаан бичиж ярьсан нь бий. Ялангуяа хэдэн сарын өмнө УИХ-аар дүгнэлт нь орсон шүүгдэгчийг цагдан хорихтой холбоотой асуудал дээр хүний эрхийг хангасан сайхан шийдвэр гаргалаа гэсэн хуульчид цөөнгүй байсан. 

Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулсан асуудлаар гарах шийдвэрийн үндэслэл туйлын тодорхой байх биз гэж найдна.

Намын дажин төрийн “хямрал” болж хувирч, төсвийн асуудал ч хүндрээд байна. Цэцийн хуралдаанаас гарах шийдвэр ямар ч тохиолдолд энэ асуудалд цэг тавина. Мэдээж Цэцийн шийдвэр МАН-ын хоёр талын аль нэгэнд нь “таалагдахгүй” нь тодорхой тул шүүмжлэл, улстөржүүлэх явдал өрнөх нь ойлгомжтой.

Гэхдээ л Цэцээс өөр энэ маргаанд цэг тавих газар үгүй. Ингэж хагалаад цаашаа ирэх оны төсөв зэргээ хэлэлцэж, хэрүүл маргаанаа хаахыг иргэд хүсэж байна. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хуулийн хүчин төгөлдөр болох учиртай.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP TIME-ИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 2 цагийн өмнө
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 2 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 7-НД 61 ВАГОН БУЮУ 3448 ТОНН АИ-92 ОРЖ ИРСНИЙГ ӨРТӨӨД… 2 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 3 цагийн өмнө
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН БАРУУН БОЛОН ХОЙД ХЭСГЭ… 4 цагийн өмнө
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА Өчигдөр
SENZU+S1MPLE НИЙЛЭЭД 396 МЯНГАН ДОЛЛАРЫН ҮНЭ ХҮРЭВ Өчигдөр
БАТБААТАРЫН ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ Өчигдөр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО 67 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ, НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ТАЛААРХ … Өчигдөр
МОНГОЛБАНК КОЙН ИНВЕСТ КОМПАНИТАЙ ДУРСГАЛЫН ЗООСНЫ ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖ… Өчигдөр
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОР, ИДЭР, ТЭС,… Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
НАЙМДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГ… 2026/08/05
Их Уншсан
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
С.СОЁМБОТ, Ц.ЭРХЭМБИЛИГ НАР АЛТ, 9 СУРАГЧ МӨНГӨ, 22 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… 2026/07/27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МОРИНГАГИЙН НАВЧНЫ НУНТАГ АГУУЛСАН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГ… 2026/07/27
СОГТУУРУУЛАХ УНДАА, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН … 2026/07/25