СУРРОН, СКҮҮТЕР, МОПЕДООС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЛ ЖИЛ ИРЭХ ТУСАМ ӨСӨЖ, 2024 ОНД 532 БҮРТГЭГДЖЭЭ


Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар /2022-2024/ цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305 бүртгэгджээ. 2024 оны байдлаар тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт юм.

Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдлын 495 буюу 93 хувь нь нийслэлд бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.

2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 67.1 хувь  буюу 357 нь эрэгтэйчүүд, 32.9 хувь буюу 175 нь эмэгтэйчүүд байгаа бол тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байна.

Мөн тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амь насаа алджээ.

 Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл:

▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн -72.0 хувь /383/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх -17.5 хувь /93/
▪️ Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх -9.0 хувь /48/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх -1.5 хувь /8/ тус тус бүртгэгджээ.

Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 98 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ.

Нийт тохиолдлын 80 хувь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байна. Үүнээс 45.9 хувийг 10-19 насныхан эзэлж байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад их байгаа юм.

Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мопедтой зорчигч суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас газар дээрээ нас барсан 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Осол гэмтлийг шалтгаанаар нь авч үзвэл:
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унаж бэртсэн -51.0 хувь /50/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх -37.8 /37/
▪️ Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх -8.2 /8/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хөдөлгөөнгүй зүйл мөргөх -2.0 /2/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх -1.0 /1/ тус тус бүртгэгджээ.

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтсэн тохиолдлуудын 44.9 хувь нь доод мөчний, 27.6 хувь нь  дээд мөчний гэмтлийн оношоор оношлогдсон бол 18.4 хувийг толгойн гэмтэл эзэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 2 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 4 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 4 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 6 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 7 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… 19 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… 20 цагийн өмнө
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО 23 цагийн өмнө
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 2026/09/20
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 2026/09/19
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 2026/09/19
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 2026/09/19
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11