ДУГУЙТАЙ УЛААНБААТАР ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ТАВДУГААР САРЫН 10-НД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭСЭГЧЛЭН ХААНА


Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээг тавдугаар сарын 10-ны бямба гарагт зохион байгуулна.

“Дугуйтай Улаанбаатар – 2025” олон нийтийн өдөрлөгөөр дугуйн спортын тамирчид, сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан болж, дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкнуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдод зориулсан чөлөөт худалдаа төв талбайд болно.

Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 6-13 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

  • Сүхбаатар дүүрэг: 
    • Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тоуэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;
  • Чингэлтэй дүүрэг: 
    • Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар - Цэцэг төвийн уулзвар -  Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл;
  • Чингэлтэй, Баянзүрх дүүрэг: 
    • Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;
  • Баянзүрх дүүрэг: 
    • Токиогийн гудамж чиглэлд: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл;
  • Баянзүрх, Сүхбаатар дүүрэг: 
    • Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

Түүнчлэн “Дугуйтай Улаанбаатар – 2025” олон нийтийн өдөрлөгийн хүрээнд 20 км-ийн засмал замын уралдаан 6 – 18 цагийн хооронд болно.

  • Баянзүрх, Сүхбаатар дүүрэг: 
    • Их сургуулийн гудамж чиглэлд: Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урдаас гараа гарч “Галлериа Улаанбаатар” уулзварыг хойшоо өнгөрөөд Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвар хүртэл;
  • Сүхбаатар дүүрэг: 
    • Ж.Самбуугийн гудамж чиглэлд: Монгол Улсын их сургуулийн  I байрны уулзвараас зүүн тийш Чингис хааны музейн уулзвар хүртэл;
    • Сүхбаатарын гудамж чиглэлд: Чингис хааны музейн зүүн талын уулзвараас хойшоо эргээд Метромолл их дэлгүүрийн уулзвар хүртэл;
    • Бага тойруу чиглэлд: Метромолл их дэлгүүрийн уулзвараас зүүн тийш баруун эргээд Новотел зочид буудлын уулзвар хүртэл;
    • Их сургуулийн гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбай чиглэлд: Новотел зочид буудлын уулзвараас баруун тийш урагш эргэж Монгол Улсын их сургуулийн I байр, “Галлериа Улаанбаатар” дэлгүүрийн баруун талын уулзваруудыг дамжин Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

Харин “Баянзүрх марафон – 2025” гүйлт 7 – 14 цагийн хооронд болно. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн урд авто зам дагуу “Шинэ зуун айл” худалдааны төвөөс зүүн тийш Төмөр замын гарам, Гачууртын зам хүртэл үргэлжлэх юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 54 минутын өмнө
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… 1 цагийн өмнө
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… 2 цагийн өмнө
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА 2 цагийн өмнө
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… 3 цагийн өмнө
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… 3 цагийн өмнө
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… 5 цагийн өмнө
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 8 цагийн өмнө
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 8 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 9 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 9 цагийн өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… Өчигдөр
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… Өчигдөр
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… Өчигдөр
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11