ШИЛДЭГ ЕСӨН ЭМЭГТЭЙГ ШАЛГАРУУЛАН УРАМШУУЛЖЭЭ


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас өдгөө зургаа дахь жилдээ нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд-2025” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй бүсгүй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшуулсан юм. 

Тодруулбал:

  • “Алдарт эх” номинацид Ширчинжунайгийн Наранбулаг 
  • “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Буянжаргалын Болороо
  • “Спортын салбарын шилдэг” номинацид Бавуудоржийн Баасанхүү (Олимпын мөнгөн медальт, Жудо бөхийн тамирчин)
  • “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Уртнасангийн Уранчимэг (Монгол Улсын Гавьяат Жүжигчин)
  • “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Баатарын Чанцалдулам
  • “Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан” номинацид Мөнхчулууны Нямсүрэн
  • “Мөрдөстэй бүсгүй” номинацид Халтарын Эрдэнэчимэг (Хурандаа)
  • “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Бямбабаярын Өлзийхишиг
  • “Боловсролын салбарын шилдэг” номинацид Чапаевын Чагцал нар тодорсон билээ.

Хүндэтгэлийн  арга хэмжээг НЗДТГ-ын дарга Д.Амгалан нээн “Өрх гэрээ өөд татаж, үр хүүхдээ өв тэгш өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ салбар, салбараа тэргүүлж буй олон мянган эмэгтэйчүүдийнхээ түүчээ нь болж өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд хуран цугласан бүсгүйчүүдээ харахад бахдам сайхан байна. Нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл ажиллах нэгнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, бизнес гээд эмэгтэй хүний хөдөлмөр зүтгэл оролцоогүй хөгжиж буй нэгээхэн ч салбар байхгүй гэдгийг онцолъё. Иймд та бүхнээрээ Улаанбаатар хотын иргэд ч мөн бахархаж явдгийг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртайгаар хэлье” хэмээсэн юм. 

“Алдарт эх” номинацийн эзэн, 10 хүүхдийн ээж Ш.Наранбулаг: 

Би долоон охин, гурван хүүгийн ээж. Өдгөө хувиараа бизнес эрхлэхийн зэрэгцээ фитнесийн дасгалжуулагчаар ажиллаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Спорттой хувь заяагаа холбосондоо маш их баярладаг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл эрүүл саруул байж, үр хүүхдүүддээ үлгэрлээд явж байгаадаа маш их баяртай байдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацийн эзэн 120 гаруй бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хэрэгжүүлэх санал боловсруулан хүргүүлсэн Б.Болороо:

Хэн хаана байхаасаа үл хамааран, хийсэн ажил чинь чамайг тодорхойлно гэж ээж минь хэлдэг. Би Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлаа хүлээлгэн өгөөд 14 хоног ч болоогүй байна. Гэсэн хэдий ч өнөөдөр харьяалагдсан тодорхой байгууллагагүй хэр нь энэхүү хүндтэй шагналыг авч байгаадаа сэтгэл өндөр байна. Би зөв зүйлийн төлөө явж, тэр нь хүнд хүрсэн юм байна гэдгийг мэдэрлээ. Цаашид ч мөн нэг удаагийн шинжтэй бус цогц шийдэл боловсруулж, эрх зүйн асуудлыг зөв томьёолох байдлаар иргэдийн хандлагыг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэн, амьдралын чанарыг нь дээшлүүлэх бодлогын ажлыг хийхээр зорьж байна гэлээ.

“Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацийн эзэн У.Уранчимэг (Монгол Улсын Гавьяат Жүжигчин):

Би шагналыг цаашид уран бүтээл хийх урамшуулал хэмээн ойлгодог. Тэр ч утгаараа аливаа шагналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж боддог юм. Ажиллаж буй салбартаа хүндлэлтэй, ёс зүйтэй, чин сэтгэлээ зориулж байгаагийн илрэл нь энэ шагнал болов уу. Мөн надтай зэрэгцэн шагнал авч буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийн хийж хэрэгжүүлсэн ажлыг нь сонсон суухдаа ямар мундаг, хүчирхэг болохыг нь бахдан байлаа. Монголынхоо бүхий л эмэгтэйчүүдийгээ хүчирхэг хэр нь нялхамсаг байгаарай гэж хүсье гэв.

“Спортын салбарын шилдэг” номинацийн эзэн, Олимпын мөнгөн медальт Жүдо бөхийн тамирчин Б.Баасанхүү:

Би спортын гараагаа анх 2013 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд ангийнхаа есөн хөвгүүнтэй бэлтгэл хийж эхэлж байсан түүхтэй. Спорт хүнийг багаас нь зөв хүн болгон төлөвшүүлдэг. Иймд ирээдүйд амжилт үзүүлэхээр зорьж буй охид, эмэгтэйчүүддээ дуртай зүйлдээ тууштай байгаарай, та нар чадна гэж хэлмээр байна гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА 4 минутын өмнө
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… 34 минутын өмнө
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… 1 цагийн өмнө
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… 3 цагийн өмнө
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 6 цагийн өмнө
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 6 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 6 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 6 цагийн өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 21 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 22 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 22 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 23 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11