ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА


“Түмэн тэмээний баяр– 2025” олон улсын аялал жуулчлалын арга хэмжээ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2025 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж байна.  

Тэмээний соёл уламжлалыг сэргээх, энэ чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Түмэн тэмээний баяр 1997 оноос эхлэн уламжлан болон зохиогдож байгаа бөгөөд 2016 онд Гиннесийн амжилтад бичигдэж байсан түүхтэй. 

Түмэн тэмээний баярын үеэр зохион байгуулдаг гол тэмцээний нэг бол тэмээн поло юм. Тэмцээнд оролцох баг  5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талбайд 4 тамирчин тоглож, үлдсэн нэг нь хаалгачаар зогсдог.Тэмээн поло тэмцээний талбай 80×60 метрийн хэмжээтэй, хаалга нь 2.50 метр өндөр, 6 метрийн өргөнтэй байдаг.Тамирчид 20-30 диаметртэй бөмбөгөөр хоёр талдаа эргэж тоглодог бөгөөд нэг талдаа 8 минут тоглодог ба оноо тэнцвэл нэг бөмбөг цохиж түрүүлж хаалганд орсон нь хожих дүрэмтэй.Өмнөх жилийн тэмээн поло тэмцээнд хоёр аймгийн зургаан сумын найман баг оролцож байжээ. Анх 2002 онд анх Өмнөговь аймгийн Манлай суманд зохион байгуулагдаж байсан тэмээн поло тэмцээн өргөжин хөгжсөөр эдүгээ үндэсний спорт болон хөгжиж байна.Тэмээн поло тэмцээн  түмэн тэмээний баярт ирсэн гадаад жуулчдын хамгийн их үзэх дуртай тэмцээн юм.

Монгол өв соёлыг агуулсан олон тэмцээн, уралдаан зохион байгуулагддаг уг арга хэмжээ энэ жил Мөсөн сурын харвааны тэмцээнээр төрлөө нэмж,  эх орны өнцөг булан бүрээс онч мэргэн харваачид ирж цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Өнөөдөр /2024.02.02/  “Саранбай харваа”-ны эмэгтэй төрөл, мөн “Тэмээтэй харваа”-ны тэмцээн анх удаа болох юм.

Түүнчлэн уг арга хэмжээний нэгэн чухал хэсэг болох “Ингэний айрагны баяр-Өмнөговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд тэмээний сүү, ноос, түүхий эдээр хийсэн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг дэлгэн худалдан борлуулж байгаа аж.

Өмнөговь аймгийн уугуул Монголын урчуудын эвлэлийн гишүүн, СТА зураач Ө.Эрдэнэбулганы бие даасан “Флоренцийн дэг сургууль” үзэсгэлэгээ “Түмэн тэмээний баяр-2025” арга хэмжээний хүрээнд нээсэн нь баярыг зорин очсон хүмүүсийн анхаарлыг татаж байна. Ө.Эрдэнэбулган нь Итали улсын Флоренцийн урлагийн Академийг сурч төгссөн цор ганц Монгол зураач бөгөөд түүний бүтээл дэлхийн 1000 гаруй хөрөг зураач оролцсон уралдаанд шилдэг 20 бүтээлийн нэгээр шалгарч байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… 35 минутын өмнө
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… 2 цагийн өмнө
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 5 цагийн өмнө
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 5 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 5 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 5 цагийн өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 20 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 21 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 21 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 22 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11