ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. 

2025 оны 1 дүгээр сарын 28-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -17…-19 градус хүйтэн байна.

2025 оны 1-р сарын 29-нөөс 2-р сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 2-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 29, 30, 2-р сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -24...-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… 1 цагийн өмнө
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 4 цагийн өмнө
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 4 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 4 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 4 цагийн өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 19 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 20 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 20 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 21 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… 2026/09/21
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11