ГССҮТ ТАЙВАНИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ӨНДӨР ДАРАЛТАТ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт суурилуулсан барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх үүднээс Тайванийн “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран сургалтыг зохион байгуулж байна.

Барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь эсийн анхдагч түвшинд эд эсийн хөгшрөлтийг удаашруулж, сэргэлтийг түргэсгэх боломжтой дэвшилтэт технологи бөгөөд эд эсийн түвшинд гэмтлийн гаралтай архаг явцтай том хэмжээний шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад олон өвчлөлийн үед эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой эмчилгээний нэгэн арга юм.

Сургалтаар уг төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмч, мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт хийх, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаар сургалтын хөтөлбөр гарган ажиллаж эхэллээ.

Тус эмчилгээг цаашид хэрхэн зөв зохион байгуулах, тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй бусад зүйлсийн талаар ГССҮТ-ийн удирдлагууд Тайваний эмч, сувилагч нартай ярилцсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.ТАВИНБЭХ: ИРЭХ ӨВЛИЙГ ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХҮНДРЭЛГҮЙ ДАВАХ БОЛОМЖТОЙ 4 цагийн өмнө
МИАТ ОСАКА ЧИГЛЭЛД 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЛАА 4 цагийн өмнө
ДОЛДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 7.9 ХУВИАР БАГА ХУР ТУНАДАС ОРЖЭЭ 6 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 8 цагийн өмнө
ХӨВСГӨЛИЙН МӨРӨН РҮҮ VIP АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ 22 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БА… Өчигдөр
НӨАТ-ЫН БАРИМТЫГ ЕСДҮГЭЭР САРААС АВТОМАТААР БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ 109 КОМПАНИЙГ 87 БОЛГОНО Өчигдөр
МОНТЕ КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ Өчигдөр
ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛГИЙГ ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ Д… Өчигдөр
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ГУРВАН ДЭД ХОРООТОЙ АЖИЛЛАНА Өчигдөр
АВЛИГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ ТОГТООХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙ… Өчигдөр
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТА… Өчигдөр
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… Өчигдөр
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … Өчигдөр
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… 2025/08/05
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА 2025/08/05
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… 2025/08/05
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… 2025/08/05
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 2025/08/05