Өнөөдрөөс /2024.07.16/ зарим замуудыг хэсэгчлэн хаалаа. Тухайлбал:
Баянгол дүүргийн 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөнө. Энэ хүрээнд тус байршилд долдугаар сарын 16-ны өдрийн 00 цагаас 19-ний өдрийн 8 цаг хүртэл авто замыг хэсэгчлэн хаажээ.
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварын дулааны шугамыг өргөтгөнө. Энэ хүрээнд долдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 20-ны өдрийн 08:00 цаг хүртэл дээрх авто замыг хэсэгчлэн хаасан байна.
Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугам өргөтгөнө. Энэ хүрээнд долдугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дээрх замыг хэсэгчлэн хаав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна