Мальта улсад болж буй CS2-ын 500 мянган ам.долларын шагналын сантай "BLAST Bounty Fall 2025" тэмцээнд "The MongolZ"дэлхийн чансааг тэргүүлж буй "Team Vitality"-г 2:0 харьцаатайгаар буулган авч, бахдам амжилт үзүүлллээ.
Манай залуус эхний үед 13:7, хоёрдугаар үед 13:11 харьцаагаар илүүрхсэн юм.
Ийнхүү өмнө нь 9 удаа хожигдсон The Mongolz-д ялагдсан Vitality чансаа нэг байраар ухарч, 2-т бичигдэж эхэлсэн байна.
The Mongolz аваргын төлөө Spirit багтай 2025 оны 8 дугаар сарын 17-ны 22 цагт тоглоно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна