Долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн хэрлэн, Балж, Онон, Хурх, Хангай нурууны өврийн Онги, арын Хойдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40см нэмэгдсэн байна.
Туул /Лүн/, Балж, Онон, Хэрдэн /Мөнгөнморьт-Чойбалсан/, Буянт, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-40см давсан байдалтай байна.
Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулжээ.
Иймд малчид, аялаж амарч яваа иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байх, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна