2024 оны зургадугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдал:
10:00 цагт: СЕХ-нд: Нам, эвсэл болон ТББ-ын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийг шалган турших, баталгаажуулна. Санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг турших, шалгах үйл ажиллагаа нээлттэй.
11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд. Азид анх удаа диск гольфын спортыг хөгжүүлэх зорилгоор “Олон улсын мэргэжлийн диск гольфын холбоо” болон АНУ-ын Паул Макбет сангийн төлөөлөгчид удахгүй зохион байгуулах тэмцээний талаар мэдээлнэ.
10:30 цагт: Д.Сүхбаатарын талбайд “Монполимет” группийн 1300 гаруй ажилтны төлөөлөл тайван жагсаал хийж, үйлдвэрүүдийг нь нээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхээр хангаж өгөхийг шаардана.
11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц хэвлэлийн хурал зарлажээ.
15:00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар болон орон нутгийн чиг үүргийн хуваарилалт” тайлангийн хэлэлцүүлэгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна