Дорноговь аймагт 12 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Дорноговь аймаг дахь сум дундын шүүх хэргийг хэлэлцээд охиныг хүчирхийлж, хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулсан юм.
Хохирогчийн өмгөөлөгч өнөөдөр /2024.04.24/ мэдээлэл хийж, Засгийн газрын Тусгай сангаас сэтгэл санааны хохирол гаргах заалтыг хуульд нэмэх хэрэгтэй гэж мэдэгдэв.
Тэрбээр “Хохирогчид сэтгэл санааны хохиролд 182 гаруй сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ бүх насаараа хоригдож буй ялтан энэ хохирлыг төлөх боломжгүй. Сэтгэл санааны хохирлын төлбөрийг ялтнаас гаргуулна гэсэн цаастай л үлдлээ. Тиймээс хохирогчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх зорилгоор тусгай сангаас сэтгэл санааны хохирлын төлбөрийг гаргуулдаг байя гэсэн байр суурьтай байгаа юм.” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна