Уламжлал болсон Намрын ногоон өдрүүд арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд 20 дахь жилдээ зохион байгуулагдана.
Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэх “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна