2025-2026 оны хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн нийт 296 автобусаар сурагчдад үйлчилнэ.
Үүнээс төрийн өмчит 5 аж ахуйн нэгж байгууллага алслагдсан 3 дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна. Сургуулийн автобусны техникийн хяналтын үзлэг, оношилгоог наймдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулжээ.
Өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн автобусны үйлчилгээнд 82 сургуулийн 66 автобус 66 чиглэлд 13.200 гаруй хүүхдийг тээвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна