Увс аймгийн Наранбулаг сумын нутагт өнөөдөр /2025.08.28/ дөч хүрэхгүй минутын зайтай хоёр ч удаа газар хөдөллөө.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээллээр Увс аймгийн Наранбулаг сумын нутагт өнөөдөр /2025.08.28/ 10:22:50 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.53 92.77
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:
Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 21км
Увс аймгийн Малчин сумын төвөөс баруун урд зүгт 42км
Увс аймгийн Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 68км
Мөн Увс аймгийн Наранбулаг сумын нутагт өнөөдөр /2025.08.28/ 11:00:03 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.55 92.76
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:
Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 22км
Увс аймгийн Малчин сумын төвөөс баруун урд зүгт 42км
Увс аймгийн Тариалан сумын төвөөс зүүн зүгт 66км
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна