Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа танилцуулжээ. Үүнд:
- Энхтайваны өргөн чөлөө орчимд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээвэр дунджаар 10-13 км.цаг хурдтай явах боломж бүрдэнэ.
- Нэгдүгээр эгнээнд байршуулсан хяналтын камерыг бүрэн ажиллуулж, камерын нэгдсэн систем, удирдлагын ухаалаг технологийг ашиглан хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа.
- Түр болон удаан хугацаанд зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ бүхий газар нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулж хөдөлгөөнд саад учруулсан бол арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ тал дээр Замын хөдөлгөөний оргил ачаалалд гол нөлөө үзүүлдэг 15 байршилд тээврийн цагдаагийн 37 байнгын алба хаагч, 39 ачигч, техник хэрэгслийг бэлэн байдалтай ажиллуулж, хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа.
- Мөн Нийтийн тээврийн бодлогын газраас 38 албан хаагч автобусны буудлуудад зөвшөөрөлгүй зогссон, түр зогссон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна.
- Автомашины техник хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамрагдаагүй, тэнцээгүй, татвар, даатгал, торгууль авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах хяналт шалгалт хийж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна