Нийслэлийн засаг даргын тамгын газраас маргааш /2025.08.25/ тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж мэдээлжээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал асуулга явуулж байгаа нь өнөөдөр 24 цагт дуусна.
Санал асуулгад оролцох линк: https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна