Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзвараас Гурвалжийнгийн гүүр рүү өгсөх хэсгийг өнөө шөнө /2025.08.18/ 22 цагаас 2025 оны наймдугаар сарын 20-ны 6 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.
Мөн уулзварыг 2025 оны 8 дугаар сарын 17-ны 22 цагаас хааж, 8 дугаар сарын 18-ны 6 цагийн хооронд шөнийн цагаар асфальтбетон хучилт хийж, хөдөлгөөнийг нээсэн бөгөөд өнөө шөнө /2025.08.18/үргэлжлүүлэн хааж, Гурвалжингийн гүүр рүү өгсөх хэсгийн засварыг хийх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна