Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “ Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил нийт 44 байршилд авто замын ажил хийхээс 37 байршил дээр ажил дууссан. Долоон байршилд наймдугаар сарын 15 гэхэд авто замын ажлыг дуусгахаар төлөвлөж байна" гэжээ.
Мөн Офицерын тойргоос Зүүн 4 зам хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч наадмын өмнө шалгарсан тул ажлыг эрчимжүүлж байна. Ажлыг гүйцэтгэхдээ зарим автобусны зогсоолыг явган зам, ногоон байгууламж байдлаар тохижуулж эргэн сэргээх ажлуудыг хамтад нь хийж байгаа гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна