Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.07.21-07.27/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 6 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 8 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна