Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нарны хорооллоос Нарны зам хүртэлх төмөр зам дээгүүрх 100 метр явган хүний гүүрэн гарцыг барьж, ашиглалтад оруулжээ.
Нарны хороолол, нөгөө талд “Алтай” хотхоны оршин суугчид хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх үеэр тухайн бүсэд орц, гарц дээр ихээхэн ачаалал үүсдэг. Тус гүүрийг ашиглалтад оруулснаар ид ачааллын үед түгжрэл сааруулах, 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар түргэн хугацаанд орох боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна