Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажил дуусаж, өнөөдрөөс /2025.06.30/ ашиглалтад орлоо.
Гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгаж, гуравдугаар сараас зүүн гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн юм.
2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан юм.
Зайсангийн гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулснаас хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна