Зуны их засварын төлөвлөгөөт зогсолтын хүртээнд өнөөдрөөс /2025.06.24/ эхлэн долдугаар сарын 6-ныг хүртэл 12 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарлана.
Түр зогсолт засварын бүсэд хамаарах бүсчлэл:
- - Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр орчим, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,
- - Хуримын ордон, БЛЮ скай таур орчим, Улсын I-р төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II-р эмнэлэг, УСУГ-ын орчмын хэрэглэгчид, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид
- - Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид,
- - Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна