Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын албанаас дараах зөвлөгөөг өгчээ. Үүнд:
- Наранд аль болох бага яв.
- Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх.
- Гар, хөл, хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
- Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх.
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж өгөх
- Шингэнийг аль болох ойр, ойрхон ууж байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна