Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 103 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 218 иргэнийг аюулгүй газарт гаргажээ.
Нийт дуудлагын 79 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 нь мөндөр, 2 нь үер, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна