Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-31-нийг хүртэлх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11 төрлийн 74 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 30 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Өмнөх сарын гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагатай харьцуулахад төөрсөн, сураггүй болсон дуудлага 25 хувь, цас шаварт суусан дуудлага 25 хувь, өндрөөс унах осол 62.5 хувь тус тус ихэссэн байна.
Харин усны осол 20 хувь, зам тээврийн осол 41хувь, мал, амьтны гоц халдварт өвчин 75 хувь, 3.5 ба түүнээс дээш хүчтэй магнитудын газар хөдлөлт 12.5 хувь, хүчтэй салхинаас улмаас үүссэн хохирлын дуудлага 40 хувь, бусад төрлийн дуудлага 10 хувиар тус тус буурчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна