Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зам хаах тул нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт орж байна.Үүнд:
- М1А-Таван шар-Мөнгөн завьяа чиглэлийн замналд өөрчлөлт орж Таван шар -Тэнгис кино театраар явахаар болж өөрчлөгдлөө.
- М3-Архивын Ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж Архивын Ерөнхий газар-МУБИС-Ард кино театраар явна.
- Х19-Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж Чингис хаан Олон улсын нисэх буудал 120 мянгатын автобусны буудал хүрээд буцаж явахаар өөрчлөлт оров.
- Ү30-Сүхбаатарын талбайн төв зогсоол-Натур худалдааны төв-Жанжин клуб- чиглэлийн замналд өөрчлөлт орж Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр буцаж эргэн Хүүхдийн соёл амралтын хүрээлэн, Натур худалдааны төв Жанжин клуб маршрутаар явахаар боллоо.



Энэ өөрчлөлт 2025 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 6 цагаас 20 цаг хүртэл үргэлжлэх тул зорчигчид мэдээллийн дагуу автобусаа сонгон үйлчлүүлэхийг сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна