Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс засал анх удаа хийгдсэн бөгөөд ээж нь 13 настай хүүхдэдээ бөөрний донор болжээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг анх 2006 оноос хүүхдэд Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. Өмнөх 14 мэс засал УНТЭ дээр хийгдэж байсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хийгдсэн анхны мэс засал амжилттай болжээ.
Энэ нь Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан мэс засал юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна