СУРРОН, СКҮҮТЕР, МОПЕДООС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЛ ЖИЛ ИРЭХ ТУСАМ ӨСӨЖ, 2024 ОНД 532 БҮРТГЭГДЖЭЭ


Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар /2022-2024/ цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тухайлбал 2022 онд 50, 2023 онд 305 бүртгэгджээ. 2024 оны байдлаар тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт юм.

Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдлын 495 буюу 93 хувь нь нийслэлд бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.

2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 67.1 хувь  буюу 357 нь эрэгтэйчүүд, 32.9 хувь буюу 175 нь эмэгтэйчүүд байгаа бол тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байна.

Мөн тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амь насаа алджээ.

 Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл:

▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн -72.0 хувь /383/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх -17.5 хувь /93/
▪️ Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх -9.0 хувь /48/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх -1.5 хувь /8/ тус тус бүртгэгджээ.

Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 98 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ.

Нийт тохиолдлын 80 хувь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байна. Үүнээс 45.9 хувийг 10-19 насныхан эзэлж байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад их байгаа юм.

Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мопедтой зорчигч суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас газар дээрээ нас барсан 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Осол гэмтлийг шалтгаанаар нь авч үзвэл:
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унаж бэртсэн -51.0 хувь /50/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх -37.8 /37/
▪️ Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх -8.2 /8/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хөдөлгөөнгүй зүйл мөргөх -2.0 /2/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх -1.0 /1/ тус тус бүртгэгджээ.

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтсэн тохиолдлуудын 44.9 хувь нь доод мөчний, 27.6 хувь нь  дээд мөчний гэмтлийн оношоор оношлогдсон бол 18.4 хувийг толгойн гэмтэл эзэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТА… 1 цагийн өмнө
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… 16 цагийн өмнө
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … 16 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… 20 цагийн өмнө
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… 22 цагийн өмнө
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… 22 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … Өчигдөр
МИАТ: ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОМ502 АЯЛЛЫН ЗОРЧИГЧДЫГ НЭМЭЛТ НИСЛЭ… Өчигдөр
Б.ЭНХЖАРГАЛ ДЭЛХИЙН БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДА… Өчигдөр
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… Өчигдөр
БАГА АНГИЙНХНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ 12 ДУГААР САРЫН 15, ДУНД, АХЛА… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 4,7-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … Өчигдөр
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА Өчигдөр
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… Өчигдөр
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 2025/08/04
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 2025/08/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2025/08/04