Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-ны 11 цаг 53 минутад цурманд оруулж, өнөөдөр /2025.05.19/ өглөө 7 цаг 15 минутад бүрэн унтраажээ.
Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын нийт 218 хүн, 22 автомашин, 5 морьтойгоор ажиллав.
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.05.19/ өглөө 7 цаг 30 минутын байдлаар түймрийн дуудлагагүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна