ЯЛАЛТЫН БАЯРЫН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭ КОМАНДЛАН АЛХСАН Э.БИЛЭГСАЙХАНД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЖЭЭ

Admin
16 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Москва хотноо болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад цэргийн одон, медаль гардуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, улсаа төлөөлөн олон орны дайчидтай мөр зэрэгцэн алхаж, монгол цэргийн жавхаа, сүр хүчийг харуулсан алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн алба хаагчид болон тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүлд нь төрийн нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. 

Цэргийн гавьяаны одонгоор “Алдар” спорт хорооны албаны дарга, хошууч Дэмбэрэлийн Цэрэнбат, Зэвсэгт хүчний дугаар ангийн хөгжимчин, сургагч ахлагч Гантэшүүрийн Өлзийбадрах, Зэвсэгт хүчний дугаар ангийн Сонсголон цэргийн хотхоны цэргийн цагдаа, ахлах ахлагч Наранцэцэгийн Бэхбат нарыг шагналаа.

Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, хошууч Жамбын Ариунболд, Зэвсэгт хүчний дүгээр ангийн Сургалтын албаны дарга, ахмад Гансүхийн Мөнхболд, Зэвсэгт хүчний дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга-дайчилгааны офицер, ахмад Лхагвадоржийн Бямбадорж, Зэвсэгт хүчний дугаар ангийн биеийн тамир, спортын офицер, ахмад Хөхөөгийн Гантулга, Зэвсэгт хүчний дугаар ангийн Нисэх тусгай тоноглолын инженер, ахлах дэслэгч Энхбатын Төрболд нарын бусад алба хаагчдыг шагнав. 

Мөн энэ үеэр цэргийн ёслолын жагсаалд монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгогдсоныг энэ өдөр гардуулан өгч, баяр хүргэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… 13 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… 13 цагийн өмнө
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… 14 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… 15 цагийн өмнө
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… 19 цагийн өмнө
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 22 цагийн өмнө
АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО 22 цагийн өмнө
БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
УВС, ХЯРГАС НУУР ОРЧМООР ЦАС ХЯЛМААЛНА Өчигдөр
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 2025/12/13
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 2025/12/13
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 2025/12/13
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ 2025/12/12
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ 2025/12/12
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2025/12/12
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
Их Уншсан
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2025/12/08
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ … 2025/12/04
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
COP17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВ… 2025/12/03
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2025/12/08
В.ПУТИН: ОРОС ЕВРОПТОЙ ДАЙТАХ БОДОЛГҮЙ БАЙГАА. ГЭХДЭЭ ТЭД ЭХЭЛБЭЛ БИД … 2025/12/03
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 2025/12/07