"ЯЛАЛТАД ТЭМҮҮЛСЭН МОРЬД" ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын ёслолд оролцож байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нийслэл Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс бэлэг болгосон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Энэ хөшөө нь дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад дулаан хувцас, хүнс, агт морь нийлүүлж, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хандивласныг бэлгэддэг юм.

Хөшөөний хананд “Монголын ард түмэн Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль,  хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн монгол, орос хэлээр сийлжээ.

Иргэн Г.Ганбаярын санаачилсан, уран барималч А.Очирболд, архитектор А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслөөр бүтээсэн хөшөөг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу Ялалтын баярын өмнөхөн “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан юм.

Монголын төр, засаг, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтийн ард түмэнд танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, 500 мянган агт морь нийлүүлж,  ноос, нэхийгээр хийсэн дулаан хувцас болон мах, сүүн бүтээгдэхүүн, хүнс бүхий 740 вагон тусламжийн бараа илгээсэн түүхтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… 12 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… 13 цагийн өмнө
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… 14 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… 14 цагийн өмнө
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… 18 цагийн өмнө
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 21 цагийн өмнө
АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО 21 цагийн өмнө
БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
УВС, ХЯРГАС НУУР ОРЧМООР ЦАС ХЯЛМААЛНА Өчигдөр
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 2025/12/13
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 2025/12/13
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 2025/12/13
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ 2025/12/12
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ 2025/12/12
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2025/12/12
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
Их Уншсан
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2025/12/08
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ … 2025/12/04
COP17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВ… 2025/12/03
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2025/12/08
В.ПУТИН: ОРОС ЕВРОПТОЙ ДАЙТАХ БОДОЛГҮЙ БАЙГАА. ГЭХДЭЭ ТЭД ЭХЭЛБЭЛ БИД … 2025/12/03
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 2025/12/07