У.ХҮРЭЛСҮХ, В.ПУТИН НАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨРГӨН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ


Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцлоо.

Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… 12 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… 13 цагийн өмнө
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… 14 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… 14 цагийн өмнө
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… 18 цагийн өмнө
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 21 цагийн өмнө
АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО 21 цагийн өмнө
БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
УВС, ХЯРГАС НУУР ОРЧМООР ЦАС ХЯЛМААЛНА Өчигдөр
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 2025/12/13
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 2025/12/13
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 2025/12/13
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ 2025/12/12
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ 2025/12/12
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2025/12/12
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
Их Уншсан
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2025/12/08
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ … 2025/12/04
COP17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВ… 2025/12/03
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2025/12/08
В.ПУТИН: ОРОС ЕВРОПТОЙ ДАЙТАХ БОДОЛГҮЙ БАЙГАА. ГЭХДЭЭ ТЭД ЭХЭЛБЭЛ БИД … 2025/12/03
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 2025/12/07