Хомын талын Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэр, Сээрийн нуруунд нутагшуулж буй тахийн сүрэгт энэ жилийн анхны унага Эх дэлхийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд мэндэлжээ.
Шинэхэн унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт хамаарах Moonrider нэртэй гүүнээс гарсан эр унага юм. Энэ нь Moonrider-ийн Хомын Талд гаргасан тав дахь унага болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна