Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.04.20/ байдлаар 642 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээлжээ.
Эдгээрээс эмнэлэгт 135, гэрээр 8, эдгэрсэн 498 байна. Мөн сэжигтэй тохиолдол 38, хавьтал 11539 байгаа юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна