Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээнийг гуравдугаар сарын 29-нд Хүй 7 худагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран зохион байгуулна.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах төрлөөр авхаалж самбаагаа сорино.
Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдааныг зохион байгуулах юм. Бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулах онцлогтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна