МАНБА ДАЦАН ХИЙДЭД ШИНИЙН НАЙМАНД ИХ МАНЛА ХУРЖ, МӨРГӨЛИЙН ЭГШИГ ТОГЛОЛТ БОЛНО


Модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр өнөөдөр /2025.03.07/ тохиож байна. 

Бусдад Туслахуй Анагаах ухааны Манба Дацан хийд нь сар бүрийн шинийн найманд Их Манла, Манлын дончид, Манлын лхого хурдаг уламжлалтай. Шинийн найманг Манлын дүйчэн өдөр хэмээдэг.

Энэ хурал нь Манла бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчингүй зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. 

Тахилга уншлагын зан үйл төгсгөлийн хэсэгт сүсэгтэн, өглөгийн эзэд, хийдийн хуврагуудын хамт мянган тахил бүхий Манла бурханы заларч буй хот мандалд 1000 удаа сунаж мөргөн, Манла бурханы тарнийг 1000 удаа тоолон уншдаг. Мөн Манла бурханы хот мандлыг 1000 удаа гороолно. 

Манла бурханыг шүтэж, Шинийн наймны их хуралд даган баяссанаар бурхан бүгд таалан аварч, өвчнөөр өвдөхгүй, урт насалж, цаг бусаар үхэхийн зовлонгоос ангижирч, үхэл, дайсан, ад, хэрүүл, тэмцэл, салж хагацах гэх мэтээс гэтлэн, дайсан тотгорын эрхэнд үл орж, юу санасан сайн санаа бүхэн номын ёсоор ёсчлон бүтдэг гэж үздэг.

Мөн Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөргөлийн эгшиг" хүндэтгэлийн тоглолт XVII жарны “Элдэв эрдэнэ” хэмээх модон могой жилийн шинийн 8-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдэд эгшиглэнэ.

Хөтөлбөрт 

  • Төрийн шагналт, Ардын жүжигчин Н. Жанцанноров “МОНГОЛ АЯЛГУУ” Ардын хөгжмийн цөөхүүл
  • МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д. Лувсаншарав “МӨРГӨЛИЙН ЭГШИГ” Ардын хөгжмийн цөөхүүл
  • Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б. Шарав “МОНГОЛЫН ТАЛ НУТАГ” ДБЭТ-ын Гоцлол дуучин Б.Уранзолбоо
  • ХӨӨМИЙ - Монгол ардын дуу “ГАРЫН 10 ХУРУУ” Хөөмийч МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнбат
  • Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Л.Мөрдорж – “ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ” аялгуу, “АЛТАН ӨРГӨӨ” киноны хөгжим Ардын хөгжмийн цөөхүүл
  • Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н. Жанцанноровын аялгуу МУ-ын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн шүлэг “ОЛОМГҮЙ СЭТГЭЛИЙН ИЛЧ” ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү
  • Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н. Жанцанноровын аялгуу МУ-ын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн шүлэг “АМЬДРАН ЖАРГАЯ” ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Уранзолбоо
  • Ардын хөгжмийн зохиолч Цэндийн Сүхбаатарын хөгжим – “ҮҮЛЭН БОР”, Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа – “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” Ардын хөгжмийн цөөхүүл
  • Төрийн шагналт, Ардын жүжигчин Н. Жанцанноровын ая “БУРХАН БУМБЫН ОРОН” ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү
  • Төрийн шагналт, Ардын жүжигчин Н. Жанцанноров “ЦАГААН СУВАРГА” Ардын хөгжмийн цөөхүүл тус тус тоглохоор багтжээ..

Нэмж дурдахад Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Улмаар “Мөргөлийн эгшиг” дууг Хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлсэнээс хойш энэхүү “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.171
2025/03/07
0
0
хэдэн цагаас вэ?
Хариулах
Шинэ мэдээ
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… 15 минутын өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… 40 минутын өмнө
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… 4 цагийн өмнө
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО 7 цагийн өмнө
БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
УВС, ХЯРГАС НУУР ОРЧМООР ЦАС ХЯЛМААЛНА Өчигдөр
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ Өчигдөр
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 2025/12/13
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 2025/12/13
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 2025/12/13
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ 2025/12/12
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ 2025/12/12
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2025/12/12
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 2025/12/11
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 2025/12/11
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07