Өнөөдөр /2024.10.23/ Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр буюу намрын адаг сарын хуучдын 22-ны өдөр. Энэ өдөр Бурхан багш ээждээ зориулж гэгээрлийн сургаал номыг айлдсанаар ээж нь гэгээрлийн хутагт хүрсэн түүхтэй. Хүмүүс энэ өдрийг “Эхийн ачийг хариулах. онцгой өдөр” гэж үзэж, ээжийн ачийг хариулах, ээж аавынхаа ачийг санаж, тэтгэж ирсэн байна.
Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээж байна. Мөн нийслэлийн 77 дугаар сургууль дээр очиж, эцэг эхийн ачийг хариулах тухай айлдвар айлдах зэрэг үйл ажиллагаа явагдана. Гандантэгчинлэн хийдээс энэ өдрийг тохиолдуулан бүх нийтээр аав ээждээ болон бүх амьтдын сайн сайхны төлөө маань мэгзэм унших уриалгыг гаргасан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна