НУРУУНЫ МУРИЙЛТ, ХҮҮХДИЙН ДЭЭД, ДООД МӨЧДИЙН ТӨРӨЛХИЙН СОГОГИЙГ ЭХ ОРОНДОО ЭМЧИЛДЭГ БОЛНО


Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон нурууны хүнд хэлбэрийн мурийлт, хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согог өвчний эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой ГССҮТ-ийн эмч нарын баг БНСУ, БНХАУ-ын эмнэлгүүдэд дадлагажин суралцана.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаториор нурууны мурийлт оношоор үзлэгт хамрагдсан иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, 2019 онд 150, 2020 онд 174, 2021 онд 211, 2022 онд 376, 2023 онд 554 онош тавигдаж, уг оношоор 18 мэс засал хийгджээ. Түүнчлэн тус төвд хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согог оношлогдох, цаашлаад энэ төрлийн мэс заслын тоо ч нэмэгдэх хандлагатай байна.

Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтаас хасуулах эрхэм зорилгыг өвөртөлж гадаад улсыг зорих гэж буй ГССҮТ-ийн эмч нарын багийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзаж, ихийг сурч, эмчилгээ үйлчилгээгээ эх орондоо богино хугацаанд нэвтрүүлэхийг захижээ.

Нурууны хүнд хэлбэрийн мурийлтын үеийн мэс заслын эмчилгээг суралцах БНСУ-ын Кореа их сургуулийн Ансан эмнэлэг нь дэлхийн дэвшилтэт анагаах ухааны судалгааны хүрээлэнтэй буюу аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээ, эмнэлгийн хамтын ажиллагаанд тулгуурласан үйлдвэржилтийн платформыг бий болгож, дотоодын эрүүл мэнд, эмнэлгийн технологийн салбарт тэргүүлдэг эмнэлэг бол БНСУ-ын Сунчинхён их сургуулийн Бүчён эмнэлэг нь орчин үеийн эмнэлзүйн төвүүдэд нэн ховор байдаг томографын эмчилгээний төвтэй аж.

Эмч нар сургалтад хамрагдсанаар нурууны төрөлхийн болон шалтгаан тодорхойгүй хүзүү, сээр, бүсэлхий нурууны хүнд хэлбэрийн мурийлтыг мэс заслын аргаар эх орондоо эмчилдэг болохоос гадна нурууны бусад мэс засал “O-Arm болон Navigation system”-ийг нэвтрүүлнэ. Мөн  хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согогийн мэс засал эмчилгээ, хүүхдийн ясны хортой болон хоргүй хавдрын мэс засал эмчилгээний арга техникт суралцах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 20 цагийн өмнө
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 10 ЦАГТ ЭХЭЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 2026/09/03
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 2026/09/03
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 2026/09/03
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТАЛААРХ МЭДЭ… 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 2026/09/03
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 2026/09/02
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … 2026/09/02
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… 2026/09/02
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02