Монголын Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг өнөөдөр /2024.10.16/ зохион байгуулна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд буюу Драгон, Мишээл, Дүнжингарав, Баянхошуу, Сэлбэ, Хорооллын эцсийн И-мартад хуульчид 9-16 цагийн хооронд ажиллаж, зөвлөгөө өгөх юм.
Мөн иргэд өөрт тулгамдсан хууль, эрх зүйн асуудлаар 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө авах боломжтой.
Дашрамд дурдахад ийнхүү иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулдаг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна