ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГА ТӨЛӨВШҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар Монгол Улсын Ерөнхий Прокурор, төрийн хууль цаазын тэргүүн, зөвлөх Б.Жаргалсайхан болон албаны бусад хүнтэй уулзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл шалгах ажиллагааны үр нөлөөг сайжруулах асуудлаар санал солилцлоо. 

ХЭҮК-т иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 922 гомдол, мэдээлэл ирүүлснээс 101 буюу 10.9 хувь нь прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байна. Мөн 2020 оноос хойш Комиссын гишүүний зөвлөмж 7, шаардлага 4 хүргүүлсэн бол нийт 19 гомдол, мэдээллийг прокурорын байгууллагад шилжүүлэн шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм.

Комисс нь 2022-2025 оны стратеги төлөвлөгөөнд прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн томоохон зорилт тусгаж, энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн санал өгөх, хохирогч төвтэй мөрдөн шалгах аргачлалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нэвтрүүлэх, хяналт тавих, эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар товч танилцуулж, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад идэвх санаачилгатай ажилладагт талархал илэрхийлэв.

Тус уулзалтаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдаж батлагдах холбогдох журмын төслүүдийг боловсруулж, баталсан эсэх, ял эдэлж буй иргэдийг эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, дараах асуудалд хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой статистик мэдээллийг нэг мөр болгож улирал, хагас жилээр Комисст ирүүлэх.
  • Эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулж буй харилцаа хүний эрхийн зөрчил бий болгож байгаа тул хамтарсан судалгаа хийх.
  • Хамтарсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, хүний эрхийн боловсрол олгох ажиллагаа эрчимжүүлэх тал дээр хамтран ажиллах.
  • Прокурорын байгууллага нь мэдүүлэг авах өрөөний стандарт шаардлагыг шинэчилж байгаа бөгөөд уг асуудалд Комиссоос санал авахаар тогтож, батлагдсаны дараа хамтарсан ажлын хэсэг гарч хэрэгжилтийг хянах.
  • Насанд хүрээгүй хүний гэмт хэрэгт өртөх болон холбогдож байгаа асуудлаар УЕП-ын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэн судалгаа хийж байгаа бөгөөд Комиссоос санал авахаар тогтов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 20 цагийн өмнө
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 10 ЦАГТ ЭХЭЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 2026/09/03
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 2026/09/03
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 2026/09/03
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТАЛААРХ МЭДЭ… 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 2026/09/03
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 2026/09/02
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … 2026/09/02
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… 2026/09/02
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02