Иргэн Э нь Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэл рүү 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин арц тээвэрлэн явсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх хэргийн талаар заалт байдаг бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна