ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ӨВЧТӨНГ АВЧРАХАД НИСДЭГ ТЭРЭГ БУУХ БОЛОМЖГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА ТАЛААР ЯРИЛЦАВ


Гэмтэл согог судлалын үндэсний төв ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны 111 дүгээр анги хамтран орон нутагт осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэх, эмч сувилагчийг ажлын байран дээр сургаж чадавхижуулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. 

Энэ хүрээнд Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж тэргүүтэй аврах багийн хамт олон өчигдөр ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, үйл ажиллагааны танилцуулга хийжээ.

Тус анги нь “Airbus ЕС-145” загварын иж бүрэн тоноглогдсон тусгай үүргийн гурван нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын “Cabri G-2” симулятор болон тэдгээрийг байрлуулах ангарыг байгуулж, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газрын сургагч багш нарын байнгын сургалт, дадлагажуулалт дор мэргэшсэн тусгай багаас бүрдэж, гамшиг ослын үед иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө 24 цагийн турш бэлэн байдлыг ханган ажилладаг чухал үйл ажиллагаатай хамт олон юм.

ГССҮТ-тэй 2019 оноос хамтран ажиллаж буй эрэн хайх, аврах ангийн хувьд тус бүр дөрвөн эмч, сувилагчтай бөгөөд төвийн Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасагт тодорхой хугацаанд сургаж дадлагажуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэргээр мэдлэг, ур чадварыг нь цаг ямагт сайжруулж иржээ.

Уулзалтаар дамжуулан хоёр талын удирдлагууд орон нутгаас өвчтөн тээвэрлэх явц, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын гадна талбайн хүртээмж, нисдэг тэрэгний зогсоолын хувьд тулгамдаж буй асуудлыг бодит нөхцөл байдалд тулгуурлан ярилцаж, шийдвэрлэх боломжтой арга замуудын талаар санал бодлоо солилцлоо.

Тухайлбал, гамшиг ослын үед ГССҮТ рүү орон нутгаас хүнд өвчтөн тээвэрлэж ирэх, буух болон хөөрөхөд чиглэсэн нислэгийн зогсоолын стандарт талбай болон эмнэлгийн дэргэд баригдаж буй барилгын асуудлууд нь агаарын урсгалыг бүрэн хааж, нисдэг тэрэг буух боломжгүй болох эрсдэлтэй байгаа талаар ярилцсан бөгөөд холбогдох газруудтай хамтран шийдвэрлэх арга замуудын талаар зөвлөлдлөө.

Мөн энэхүү уулзалтын хүрээнд ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны явцад өвчтөн тээвэрлэх үзүүлэх сургалтыг сонирхож, нисгэгч сургах симулятор буюу дадлага сургалтад хамрагдан, осол гэмтлийн үед иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйл ажиллагааны нэгдмэл чанаруудын талаар мэдлэг туршлагаа нэмсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 29 минутын өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2 цагийн өмнө
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 15 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 17 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 17 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 19 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 21 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 21 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 22 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… 2025/12/06
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25