АМЬД ТООС...


Хүрээлэн буй орчны бохирдлын тэргүүнд эгнээнд тоос, тоосжилтын асуудал зүй ёсоор бичигдэж байна. Агаарын бохирдлын хэмжээг бүтэн жилээр тооцвол 40 хувь нь агаарын хий, 60 хувь нь тоос, тоосонцор байдаг юм байна. Уг нь агаар дахь тоос тоосонцрын хэмжээ 10 мк-оос бага байх ёстой. Агаарын чанарын индексийг харая. 2026.01.23-ны 10.00 цагийн байдлаар PM2.5 тоосонцор 221 байна. Ингэхэд дэлхийн хотуудын агаар цэвэршсээр байгаа. Жишээ нь, Хойд Хятад болон Өмнөд Азийн зарим хотын тоосжилтын түвшин тогтмол буурсаар байна. Европ, Америкийн хотуудад тоосжилтын хэмжээ маш доогуур. Бүр цөлийн бүсэд орших АНУ-ын зарим хотод л гэхэд хамгийн өндөр нь 60-100 мк байдаг гэжээ.

Тодорхой хэлбэл, Улаанбаатар хотын тоосжилтын хэмжээ олон улсад зөвшөөрөгдөх дээд хязгаараас илүү, бүр 2-3 дахин давсан үзүүлэлттэй. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ холбоотойгоор шороон шуурга дэгдэх давтамж өнгөрсөн хагас зуунд дөрөв дахин нэмэгджээ. Та яг одоо хотыг бүрхсэн утаа, мананг харж байна. Нүүрс, түлшний утаанаас гадна тоосонцорын манан нийслэлийг ийнхүү битүү бүрхсэн дүр зургийг жилийн аль ч улиралд хардаг болсон.
Тоосжилт бидний эрүүл мэндэд яг ямар замаар, хэрхэн нөлөөлдөг вэ? Тоос эхлээд хамар, залгиур, салстаар дамжиж шууд уушгины нарийн цулцангууд руу орно. Агаараар дамжин уушгинд орсон тоос тоосонцорыг хүн ханиаж, найтаах зэргээр гадагшлуулдаг. Энэ үед 10 микрометр нарийн тоос л хүний биеэс гадагшилна. Гэтэл 2.5 микрометр хэт нарийн тоосонцорыг хүний бие организм гадагшлуулж чаддаггүй. Хүний үсний ширхэгийг 1000 хуваасантай тэнцдэг гээд бод доо. Энэ нь яваандаа уушгины бөглөрөлт, харшлын гаралтай бронхит, уушгины холбогч эдээр солигдох силикоз зэрэг олон төрлийн уушгины өвчлөлийн шалтгаан болдог байна. Энэ утгаар нь салбарын мэргэжилтнүүд АМЬД ТООС гэж нэрлэдэг юм.
Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая шоометр агаар дахь утаа тортгийн 40 хувийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 65 хувийг дардаг гэж үздэг. Тэрчлэн дуу, шуугианы 26 хувийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ. Хөгжилтэй орнуудын жишгээс харахад хот суурины эдэлбэр газрын 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг. Харин манайд энэ үзүүлэлт 2-3 дахин бага байгаа юм.
ДЭМБ, Олон улсын хавдар судлалын агентлагаас сүүлийн үед уушгины хавдрын гол шалтгааныг тамхинаас ч илүү бичил тоосонцор, нарийн тоос гэж үзэж байна. Тоос тоосонцорыг хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар хөнөөж байдаг “чимээгүй алуурчин” гэдэг нь ч учиртай. Өнөөдөр, маргааш магадгүй хэдэн өдрөөр ч хэт нарийн тоосонцортой орчинд алхаж, ажиллаж болно. Хөнөөл нь богино хугацаанд мэдэгдэхгүй. Харин олон жилийн дараа уушги болон амьсгалын замын бусад эрхтнийг гэмтээж, улмаар хавдрын шалтгаан ч болох магадлалтайг бүү март.
Усан бороо, үерийн аюулд Улаанбаатар хэд хэдэн удаа өртлөө. Нарийвчлан тоочиж хэлэх аргагүй элдэв нян үерийн усаар дамжин хотоор нэг тархсан. Гэвч нийслэлийн хэмжээнд замын цэвэрлэгээ угаалга, нарийн ариутгал хийгдээгүй нь үнэн. Чухам энд хуримтлагдсан бохирдол авто замын хөдөлгөөнөөс хэт нарийн тоос тоосонцорууд байнга дэгдэж бууж байдаг. Ийм агаараар бид хэдэн сар амьсгалсан. Тэр тусмаа зам даган алхаж яваа метр хүрэхгүй жаахан хүүхдүүдийн уушгинд хүнд метальтай хамт ордог юм.
Дэлхийн улс орнууд тоос тоосонцроос хамгаалах төрөл бүрийн арга хэмжээнүүд авдаг. Цаг агаарын мэдээнд агаарын хэмээс гадна тоосонцорыг онцолж мэдээлдэг жишгийг дэлхийн олон улс хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн өдөр нь агаар хэт их тоос тоосонцортой, авто замын ачаалалтай байвал улаан дохиогоор анхааруулж, тодорхой цагуудад гадуур гарахдаа болгоомжтой байхыг анхааруулна. Цаашлаад аль газруудаар явахгүй байхыг, явбал нарийн тоосонцорын PM2.5 маск зүүхыг сануулдаг тогтолцоо хэдийнэ бий болсон. Гэтэл Монголд энэ талаар тогтмол анхааруулах бүү хэл, ярьж ч эхлээгүй байна. Хэдэн эрдэмтэн судлаачдаас бусад нь шүү.
АМЬД ТООС-ноос бид өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ? Ядаж л гудамж талбай цэвэрлэхдээ манан таттал тоос босгодгоо болих хэрэгтэй байна. Эхний ээлжинд, ТҮК-ийн ажилчдыг техник хэрэгсэлтэй болгож, ус цацаж чийгтэй цэвэрлэгээ хийх боломжийг бүрдүүлэх нь чухал. Цаашлаад тоосжилтыг дарах усалгаа тогтмол хийх учиртай. Мэдээж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил тэргүүн эгнээнд бичигдэнэ. Энэ бол нийтийн эрүүл мэндийн төлөө төрөөс гар таталгүй хийх учиртай энгийн алхмын нэг юм. Тоос, тоосонцор бол ганц миний, таны асуудал биш. Хүрээлэн буй орчноо хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудал юм.

Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн

#UNCCDCOP17 #COP17Mongolia #КОП17


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… 1 цагийн өмнө
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 4 цагийн өмнө
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 4 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 4 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 4 цагийн өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 19 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 20 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 20 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 21 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ Өчигдөр
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… 2026/09/21
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11