ЦАЛИНГИЙН ШОГ ХУВААРИЛАЛТЫН ЭСРЭГ БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ДЭМЖИНЭ


Багш нар ажил хаяхыг нийгмийн олонх дэмжиж байна. Дэмжиж буй нэгэн гол шалтгаан нь цалингийн хуваарилалт нь “хэтэрхий шог” байгаагаас үүдэлтэй. Монголчууд уужуу тайван ч шударга ёсонд дуртай ард түмэн.

Багш нар өнөөдөр 1.5 сая орчим төгрөг гар дээрээ авч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй ч тэнцэхээргүй энэ мөнгөөр өдөр бүр юмны үнэ нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хэрхэн амьдрах вэ. Торны ёроолд хоёр, гуравхан юм шидэхэд л 50-60 мянга давдаг болсон цаг үе шүү дээ.

Амьдралаас тасарсан сайд, дарга нар цалинг 15-20 хувь нэмнэ гэдгээ их зүйл гэж үзээд байх шиг. Гэтэл тэр нь 300 хүрэхгүй мянган төгрөг буюу ойролцоогоор 10 гаруй кг махны л үнэ.

Хувиар тооцоолох биш мөнгөн дүн, хүний амьдралд хэрхэн буух вэ гэдэг талаас хармаар байна.

Цалингийн хуваарилалт яагаад шог вэ гэж үү? Нийгэм даяараа л мэдэж байгаа. Төрийн өмчит компаниуд, бусад зарим салбарынхны гар дээрээ авч буй цалин багш нарынхаас даруй 4-10 дахин өндөр байна. 

Хүн болгонд хүрч үйлчилдэг гол салбар багш, эмч нар. Сайн багш, эмч олон байх нь ард түмний амьдралд шууд нөлөөтэй. Бусад аль ч салбар боловсрол, эрүүл мэнд шиг хүний амьдралд шууд хамаатай биш.

Биднийг багад хүүхдүүдийн хамгийн их хүсдэг мэргэжлийн нэг багш байлаа. Харин одоо ачаалал ихтэй, авах цалин багатай энэ ажлыг сонирхох, сонгох нь улам багасаж байна. Багшийн сул орон тоо хэдэн зуугаараа байгаа ч очих хүн үгүй болохоор өөр мэргэжлийн хүмүүсийг түр курсээр ч болов бэлтгээд ажиллуулъя ч гэж үзэв.

Багш нарын цалинг нэмэхэд 3.3 их наяд төгрөг хэрэгтэй гэнэ. Нийгэм даяар бичээд байгаа манай дарга нарын идэж уусан мөнгөний хажууд бүх багш нарт зориулна гэж харвал бага юм биш үү дээ. Шударга ёс, тэгш байдал байхгүй учраас л хүмүүс ингэж их бухимдаад байгааг ойлгож байна уу, үгүй юу. Эсрэгцүүлээд сургалт, кофе, цайны зардлын талаар зарим гишүүд ярьж байна. Манай эх орон форум, сургалт, хэлэлцүүлгийн орон болоод удсан. Ирээдүйд чиглэсэн том том зүйл ярьсан форум, хэлэлцүүлгүүд Төрийн ордноосоо эхлээд хамгийн цэлгэр танхимтай газруудад болж, зангиа шахаж, дээгүүр харсан дарга нар гоё үг хэлэн гүйлддэг нь “моод” шахуу болжээ. Төсвийн мөнгөөр хоол идэж, бас тортой ном товхимол “бэлэглэдэг” энэ хурлуудын үр дүн ямар байгааг тооцсон мэдээлсэн зүйл одоогоор алга. Хэлдэг гурав хийдэг ганц гэгчээр ярих нь ихдээд үр дүн нь багадаад байна уу гэлтэй. Хөрсөн дээрээ буумаар байна аа, бүгдээрээ.

Сургалт гэж бас нэг зүйл байна. Мэдээж хөгжих нь зөв ч гэлээ төрийн байгууллагууд ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй атал ажлын цагаар сургалт явуулаад байх нь хэр зохистойг хэлж мэдэхгүй. Сурч боловсроод алаад байна уу гэхээр үйлчлэх ёстой ард түмэн нь муу дүн тавиад байдаг. Эцсийн үр дүнгүй энэ төрийн байгууллагын сургалтуудынхаа зардлыг танаад харин жинхэнэ сургалт явуулдаг сургуулийнхаа багш нарын цалинг нэм. 

Ер нь бид сайжирч байна, судалж байна гэх мэт яриагаа тодорхой түвшинд жаахан хазаарлах цаг болжээ.  Судлаад л байдаг, хэрэгжээд болоод байгаа юм ард түмний нүдэнд харагдаж, амьдралд мэдрэгдэхгүй байна. Сууж л болж байвал төрийнхний ширээ сандал, ашиглаж болж байвал техник хэрэгслийг битгий соль. Гадаад, дотоод томилолтоо хязгаарла. Энэ мэтээр бүх зардлаа танаад багш нарынхаа цалинг нэмж, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ оюунд хөрөнгө оруулахад ард түмэн алга ташин хүлээж авахаар байна.

Цалингийн хуваарилалт яагаад шог вэ гэж үү?

Цалин хөлсний нэгдсэн бодлого гэж манай улсад байхгүй болоод удсан. Салбар бүрийн цалин өөр. Төсвийн захирагч нарын дунд хэн нь илүү мөнгө салбартаа тавиулах вэ гэдэг уралдаан явж байна. Хуульд өөрчлөлт оруулаад л гэнэт нэгнийх нь цалин нэмэгдчихдэг тогтолцоо бий болсоор удлаа. Багш нар олон учраас боловсролын салбарын цалинг нэмэх нь төсөвт хүндрэл учруулна гэж боддогоос ч болсон уу өдийг хүртэл дорвитой нэмээгүй нь улс орон даяар ажил хаялтад хүргэж байна. 

Сангийн яам нь цалинг олон хуулиар нэмчихсэн, өөр өөр байна гэж яриад байгаа ч үүнийг өөрчлөх талаар бодлогын алхам хийхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа атлаа төрийн албан хаагчдынх нь цалин бүр байгууллага дотроо ч нууц ч байх шиг.  Худал хуурмаг аргаар аваагүй бол тэр цалинг нуух ямар шаардлага байна.

Саяхан даа, төрийн өмчит компанийн захирлын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг гээд л баахан шуугив. Хэрэгтэй цагт нь гаргаж ирж шуугиулдаг зүйл өмнө нь ч байсан. Одоо харин төрийн албан хаагчдын цалинг ил байлгая. Гүйцэтгэлийн тайлан, үнэлгээтэйгээ хамт ил тавьчих. Хөрөнгө орлогын мэдүүлгээр тайлагнадаг л юм чинь үүнд нуугаад байх зүйл үгүй. Тэгээд багш нарынхаа цалинтай харьцуулж харъя. Сэтгэлгээгээ өөрчилье. Хүний амьдралд хамгийн хэрэгцээтэй салбарт өндөр цалин гэдэг бодлого барья.

Засгийн газар төсвөө ард түмнээс асууж байгаа бол энэ салбар ийм орчим цалин авдаг гэдгийг татвар төлөгчид нь мэдэж л байг. Нууц мэдээлэл биш юм чинь.  Тэгээд өөрт хамгийн хэрэгтэй салбартаа цалин нэмэхийг дэмжиж саналаа өгөх эрх нь ард түмэнд байг. Өнөөдөр багш, эмч нар, маргааш хэн нь ч юм бидний цалин бага гэхэд төрийн албан хаагчдын авдаг цалин, хийдэг ажил ил байх нь төрд өөрт нь ч хэрэгтэй байх. 

Сайд дарга нар минь 10, 20 хувь гэж ярьж, тэрийгээ их гэж ойлгуулах гэж хичээгээд ч ард түмэн өөрөөр харж байна гэдгийг ухаарах хэрэгтэй байна. Цалин хөлсний хуваарилалтаа сууриар нь бүхэлд нь эргэж харж, тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийх цаг болжээ. 

Г.ЭРХЭС 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 43 минутын өмнө
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 53 минутын өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 59 минутын өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 1 цагийн өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 16 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 16 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 17 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 18 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 20 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 22 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 22 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… 2026/09/21
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11