МОНГОЛ АЛТАЙ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР ЦАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр /2024.12.09/ Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно.

2024 оны 12 дугаар сарын 9-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -9…-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -10…-12 градус хүйтэн байна.

2024 оны 12-р сарын 10-наас 2024 оны 12-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арван хоёрдугаар сарын 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.



 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 3 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 4 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 7 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 7 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 8 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 19 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС Өчигдөр
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/02/02
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… 2026/02/02
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ 2026/02/02
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ 2026/02/02