ШУМУУЛАНД ХАТГУУЛАХГҮЙН ТУЛД ЯМАР ӨНГИЙН ХУВЦАС ӨМСӨХИЙГ ЭРДЭМТЭД ХЭЛЖ ӨГӨВ


Зун цаг ирлээ. Зун цаг ирнэ гэдэг шумуул бас ирлээ гэсэн үг. Шумуул ирнэ ээ гэдэг хатгуулна аа гэсэн үг. Гэхдээ үгүй ээ, тэдэнд хатгуулахгүй байх аргыг Вашингтоны Их сургуулийн хэсэг эрдэмтэд судалгааныхаа дүгнэлтдээ дурдсан байна.

Эрдэмтдийн тогтоосноор шумуул улаан, улбар шар, хар өнгөнд “дурладаг” гэнэ. Харин бусад өнгийг хайхардаггүй ажээ. Мөн шумуул “хохирогч”-ийг үнэрээр таньж очдог нь бол тогтоогдчихсон зүйл. Нүүрстөрөгчийн давхар ислийн үнэрийг бидний амьсгалаас мэдэрмэгцээ нүд нь өнгийг сканнерддаг аж. Тэгээд тэр даруй хоол руугаа шунгинан ордог ажээ. Харин Вашингтоны эрдэмтдийн судалгаа шумуулын оройн хоол болчихгүй байх боломжийг та бидэнд нээж өглөө.

“Шумууланд хатгуулахгүйн тулд яах вэ?” гэж олон хүн надаас асуудаг юм. Амьсгал, хөлс, арьсны дулаан гэх гурван хүчин зүйл шумуулд нөлөөлдөг гэж би хариулдаг байлаа. Харин энэ судалгаагаар бид дөрөв дэх хүчин зүйлийг тогтоолоо. Энэ бол өнгө. Улаан өнгө. Арьсны өнгө бол энд хамаагүй. Шумууланд хүн бүрийн арьс хурц улаан болж харагддаг. Харин энэ “сэтгэл татам” улаан өнгийг ямар өнгийн хувцсаар далдлавал хатгуулахгүй өнгөрч болох вэ гэдэгт асуудал байгаа юм” хэмээн эрдэмтэн Жеффри Риффелл өгүүлжээ.

Шумуулын нүд өнгийг хүнийх шиг мэдэрдэггүй. Тэд ихэвчлэн улаан, улбар шар, хар өнгөнд татагддаг. Харин бусад өнгө буюу ногоон, цагаан өнгийг хайхардаггүй гэнэ.  

Судалгааны явцад ногоон өнгийн бээлий өмсөхөд шумуул тэгтлээ мэдэрч, таашааж очихгүй байсан аж. Харин улаан, улбар шар, хар өнгийн бээлий өмсмөгц улайран дайрах хандлага ажиглагджээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ФАКТОРИНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 13 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ 21 цагийн өмнө
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ БОЛОН ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУ… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 2026/11/20
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 2026/11/20
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛ… 2026/11/20
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/20
У.ХҮРЭЛСҮХ: УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ОЛОХ ГЭСЭН БУЗАР САНААРХАЛД ЦЭГ ТАВ… 2026/11/19
ЭЗБХ: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ… 2026/11/19
У.ХҮРЭЛСҮХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ 2026/11/19
ЭЗБХ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙ… 2026/11/19
ТӨВ, СЭЛЭНГЭ, ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРН… 2026/11/19
Ц.САНДАГ-ОЧИР РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫГ… 2026/11/18
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21